Улс төрШуурхай

Төр нийгмийн нэр зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг цагаатгалаа

Ю.Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан тухай шүүх хурлын тогтоолыг өнөөдөр өглөө “Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академи”-д  гардуулсныг МАН-ын 30 дугаар их хуралд танилцууллаа.

МАН-ын 30 дугаар их хуралд илгээсэн албан бичигт:

“Өнөөдөр, 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны даваа гарагийн өглөө 08:30 цагт Монголын төрийг 44 жил, Монгол ардын хувьсгалт намыг 40 жил удирдаж жолоодсон нам төрийн зүтгэлтэн Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Маршал Юмжаагийн Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож цагаатгасан шүүх хурлын тогтоолыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхээс бидэнд гардууллаа.

Энэүү түүхэн баярт мэдээг Монгол Ардын намын 30 дугаар Их хурлын зочид, төлөөлөгчид та бүхэнд, нийт Монголын ард түмэндээ дуулгаж байгаадаа баяртай байна. Энэ зууны түүхэн элч, ард түмний хайртай удирдагч Ю.Цэдэнбалын яруу алдар бадартугай. Түүний үйлс замналыг хойчийн монголчууд мартаж үл болно.”

“Эрдэм судлалын Ю.Цэдэнбалын академи”-ийн Төлөөлөн удирдах  зөвлөлийн дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Авдай, гүйцэтгэх захирал, соён гэгээрүүлэгч Ш.Хишигсүрэн, академийн нийт бие бүрэлдэхүүн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

1 Comment

  1. Assumed keenness has started creating images, letter texts, and composing music. What on happen next? Intention robots refund humans?
    Is this picture
    [url=https://radikalfoto.host/i/e3qRV][img]https://a.radikalfoto.host/2024/08/29/foto.webp[/img][/url]
    created aside phoney intelligence? Cool-headed[url=https://radikalfoto.host],[/url] isn’t it?

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн