Дэд онцлохЭдийн засаг

Б.Жавхлан: Төрийн албан хаагчдыг цомхотгоно гэж ойлгож болохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр “Нийслэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц, мөн аймаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тооны хязгааруудыг шинэчлэн тогтоолоо. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хамгийн том хязгаарлагч хүчин зүйл нь дэд бүтцээс илүүтэйгээр төрийн бүтээмжийн асуудал байгаа юм. Төрийн бүтээмжийн тухайд төр өөрөө аль болох нүүр тулж, газар дээр нь баримтад тулгуурласан хяналт шалгалт хийхээс илүүтэйгээр цахимд суурилсан, зайнаас хяналт тавих, эрсдэлд суурилсан энэ бүтцийн шинэчлэлд түргэвчлэх шийдвэрүүд гаргаж байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 1-нээс эхлэн УИХ-ын харьяа байгууллагууд болон Засгийн газрын харьяа хяналтын чиглэлийн байгууллагуудаас зөвхөн хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн газар дээрх хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх шийдвэр гаргалаа.

Хяналтын байгууллагууд УИХ-ын бүтэцэд ч байдаг. Тухайлбал, Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо гээд. Үүнээс гадна Засгийн газрын хэд хэдэн байгууллагууд байна. Үүнд Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар багтана. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын өөрсдийнх нь бүтцэд байдаг дотоод аудитын хяналт шалгалт гээд байдаг. Үүнийг ялгаж, салгах хэрэгтэй. Төрийн хяналт шалгалтууд хувийн хэвшил рүү чиглэхээс гадна төрөөс төрд хийдэг маш том хяналтын тогтолцоотой. Өөрөөр хэлбэл төсвийн ерөнхийлөн захирагч нарт хяналт шалгалт хийдэг гэсэн үг. Энэ хяналт шалгалт цаашдаа хэвийн үргэлжилнэ. Төсөвт хийгддэг хяналт шалгалтууд хийгддэгээрээ хийгдэх юм. Гагцхүү хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн олон төрлийн хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлнө. Эрсдэлд суурилсан, зайнаас хяналт тавьдаг хэлбэр рүү шилжих бодлогыг өнөөдөр тодорхойлж гаргалаа. Энэ нь төрийн бүтэц болон төрийн өмчийн компаниуд дээр хийх төсвийн шинэчлэлийн хүрээнд хийж буй асуудлуудын нэг нь юм. Өнөөдөр ажил эрхэлж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжиж, төрийн энэ данхар бүтцэд багтаж байгаа. Иймээс цаашдаа төрөөс иргэдэд үзүүлж байгаа төрийн бүхий л үйлчилгээнд суурилсан бодлого, шийдвэр, хяналтын чиглэлийн үүрэг функцийг гүйцэтгэх цомхон ухаалаг цахимжсан, ил тод бүтэц рүү чиглэнэ. Энэ хүрээнд дээрх хязгаарлалтуудыг тогтоох арга хэмжээг авч байгаа юм. Эдгээр бүтцийн орон тооны шинэчлэлийн ажлууд дунд, дээд шатнаас эхэлнэ. Ялангуяа төрийн өмчийн үйлдвэрийн газрууд дээр нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй байх, засаглалын хувьд оновчтой цомхон байх ажлуудыг хийх юм. Мөн иргэдийн дунд нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний алба хаагчдын орон тоог  шууд цомхотгоно гэсэн мэдээлэл явж байна. Тус бүтцэд 50 мянга орчим төрийн албан хаагчид байдаг. Тэдгээрийг шууд л цомхотгоно гэж буруу ойлгож болохгүй. Төр өөрөө илүү чадварлаг, цөөхөн орон тоотой, цомхон, цахим, ил тод, ухаалаг байдлаар ажиллах  зорилтын хүрээнд дунд, урт хугацааны төлөвлөлтүүд хийгдэж байгаа. Гэхдээ ирэх жил төрийн үйлчилгээний алба хаагчдыг шууд цомхотгоод хувийн хэвшил рүү шилжүүлчих боломжгүй. Харин одоо үйлчилгээ үзүүлж байгаа төрийн алба хаагчид нэгдэж нийлж, аж ахуйн нэгжийн ямар нэг бүтцэд шилжиж, төрд үйлчилгээний албаа үзүүлж төрөөс үйлчилгээнүүдээ худалдаж авна гэсэн үг. Үүнд бэлтгэл ажил, судалгаа шаардана. Ийм хэлбэрүүдийг судалж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

1 Comment

  1. Наша группа квалифицированных исполнителей находится в готовности предоставлять вам современные системы, которые не только обеспечат надежную протекцию от холодильности, но и подарят вашему коттеджу современный вид.
    Мы практикуем с последними веществами, гарантируя долгий срок службы службы и прекрасные результаты. Утепление фасада – это не только экономия ресурсов на обогреве, но и заботливость о экосистеме. Экономичные подходы, какие мы внедряем, способствуют не только вашему, но и сохранению природной среды.
    Самое важное: [url=https://ppu-prof.ru/]Утепление фасадов в москве цена[/url] у нас стартует всего от 1250 рублей за м²! Это доступное решение, которое сделает ваш жилище в действительный душевный уголок с минимальными затратами.
    Наши произведения – это не просто изоляция, это разработка пространства, в где всякий элемент отразит ваш персональный образ действия. Мы примем все ваши запросы, чтобы преобразить ваш дом еще дополнительно дружелюбным и привлекательным.
    Подробнее на [url=https://ppu-prof.ru/]http://www.ppu-prof.ru[/url]
    Не откладывайте заботу о своем доме на потом! Обращайтесь к спецам, и мы сделаем ваш жилище не только комфортнее, но и более элегантным. Заинтересовались? Подробнее о наших делах вы можете узнать на официальном сайте. Добро пожаловать в универсум благополучия и качественного исполнения.

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн