Дэд онцлохНийгэмШуурхай

Т.Баярхүү: Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах явцад алдаа гарсан байна

Улсын онцгой комиссын  шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 25-наас гадаадаас ирж буй иргэдийг цар тахлын мутаци хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд гурав хоног байлгахаар болсон. Тэгвэл гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлахад эхнээсээ асуудал дагуулж эхлэв. Учир нь, иргэдийг зочид буудалд  тусгаарлахад 10 гаруй цаг хүлээлгэх, хуваарилсан буудал нь бохир заваан байгаа талаар иргэд гомдол гаргасан билээ.

Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах явцад алдаа гарсан байна. Иргэдийг чирэгдүүлж, алдаа дутагдал гарсныг засч залруулахаар ажиллана. Үүнд албаны шалгалт хийж байна. Зохион байгуулалтын явцад алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Иргэдээсээ уучлалт хүсье. Хил дээр зохион байгуулж байгаа хяналт шалгалтын хүрээнд арваннэгдүгээр сарын 26-наас хойш Монгол Улсад нийт 300 гаруй тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн.  Энэ хүмүүсийн ойрын хавьтал гээд цааш хөвөрнө. Тиймээс омикрон хувилбараас сэргийлэхийн тулд тусгаарлалтын ажлыг зохион байгуулах шийдвэрийг УОК-оос  гаргасан.

Нийт 19 зочид буудалд иргэдийг тусгаарлахаар нэрсийг нь УОК-оос гаргасан. Өмнө нь тусгай үүргийн онгоцоор иргэдийг татан авч тусгаарлахад 27-28 буудал ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар 16 буудалд 730 хүнийг тусгаарласан. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тусгаарлалтын журмаар ажиллах  байсан зочид буудлууд хамтарч ажиллахаас татгалзсан. Нийслэлд 300 гаруй зочид буудал бий. Тусгаарлалтын шаардлага хангасан нь 30 орчим буудал байна. Энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн 120 гаруй цэргүүдээс “Ковид-19″ халдвар илэрсэн. Омикрон хувилбар мөн эсэхийг судалж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

2 Comments

  1. I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.

  2. I like this blog very much, Its a really nice situation to read and get info.Raise your business

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн