ОнцлохУлс төрЭдийн засаг

Оюутолгойн ордын 34 хувьд ногдох өрийг тэглэх тогтоолын төсөл УИХ баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, баталлаа.

Тогтоолын төслийн 1.4 дэх хэсэгт, “Оюу толгой” ХХК-д хувьцаа эзэмшигч болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх” гэж нэмэхийг дэмжих саналын томъёоллоор санал хураахад дэмжигдлээ. Мөн найруулгын шинжтэй өөр нэгэн саналын томъёоллоор санал хураахад 75.5 хувийн саналаар дэмжигдсэн юм.

Дараа нь “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, 74.1 хувийн дэмжсэн саналаар тус тогтоол батлагдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Оюу толгой ХХК-д хувьцаа эзэмшигч болон гуравдагч этгээд нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй гэсэн заалт оруулсан байна. Гүний уурхай ашиглалтад ороход аж ахуйн нэгжүүд зээл авахад хаалттай болох нь гэж ойлгож байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу толгой компанид анхны хөрөнгө оруулалт хийсний дараа үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлээд явахаар заасан байдаг. Одоо гуравдагч этгээдийн тухай яривал 2051 он болно.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Монголын ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу үгүй юу. Анхны хэлцлээр 2023 оноос хүртэх ёстой гэж байсан. Дубайн гэрээгээр хугацаанд өөрчлөлт орж 2037 он болсон гэсэн. Одоо Дубайн гэрээ хүчингүй болчихлоо. Рио Тинто “Оюу толгой”-н 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэхээр боллоо. Тэгэхээр бидний ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу?

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн: Ногдол ашиг хойшлуулсан асуудал бол Дубайн гэрээний 4.1 тэрбум ам.долларын зээлтэй холбоотой шүү дээ. 2023 он байсныг 2037 он болгосон. Хэлэлцээрийн явцад 4.1 тэрбум ам.долларын зээлийн өрийг яах вэ гэдгээс л шалтгаална. Манайх ашиглаагүй гэж үзэн аудитын дүгнэлтээр зээлүүдээс тэглэх боломж гарвал ногдол ашиг хүртэх боломж нь наашилна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

3 Comments

  1. Наша бригада профессиональных специалистов завершена предъявить вам передовые системы, которые не только подарят долговечную оборону от холодильности, но и дарят вашему собственности трендовый вид.
    Мы эксплуатируем с новейшими материалами, обеспечивая долгосрочный период работы и отличные результирующие показатели. Теплоизоляция фасада – это не только экономия энергии на подогреве, но и внимание о природной среде. Энергоспасающие технологии, какие мы производим, способствуют не только зданию, но и поддержанию природы.
    Самое важное: [url=https://ppu-prof.ru/]Средняя стоимость утепления дома[/url] у нас составляет всего от 1250 рублей за кв. м.! Это бюджетное решение, которое изменит ваш дом в действительный комфортный уголок с минимальными затратами.
    Наши пособия – это не исключительно изолирование, это формирование площади, в где все компонент отразит ваш уникальный моду. Мы примем в расчет все твои запросы, чтобы переделать ваш дом еще более теплым и привлекательным.
    Подробнее на [url=https://ppu-prof.ru/]веб-сайте компании[/url]
    Не откладывайте труды о своем квартире на потом! Обращайтесь к мастерам, и мы сделаем ваш домик не только тепличным, но и моднее. Заинтересовались? Подробнее о наших проектах вы можете узнать на сайте компании. Добро пожаловать в пространство удобства и качественной работы.

  2. All variables in our analyses were based on self- report, which may cause non- differential misclassification in a prospective study priligy and cialis

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн