Дэд онцлохНийгэмШуурхай

О.Батбаяр: Израйл улс дөрөв дэх тунг хийж эхэлсэн

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр омикрон хувилбарын талаар “Дэлхийн 100 гаруй оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. Омикрон хувилбарын давлагаа анх нэг сарын өмнө ӨАБНУ-д гарсан, одоо халдварын тохиолдол буурч байна. Их Британи улсад ч мөн адил. ӨАБНУ-д хийсэн судалгаагаар халдвар авч өвчилсөн болон вакцинд хамрагдсан хүмүүс омикроны давлагаанд өртсөн ч харьцангуй хөнгөн өвчилж, хүндрэл, нас баралт багатай байгаа судалгаа гарсан. Тийм учраас иргэдийг III тунгийн дархлаажуулалтад хамрагдахыг уриалъя. Израйль улсад хийсэн судалгаагаар бүүстер тунг хийснээс хойш гурван сарын дараа дархлааны түвшин буурч байна. Тийм учраас тус улсад эрүүл мэндийн салбарынхандаа дөрөв дэх тунг хийж эхэлсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн