НийгэмОнцлох

С.Энхболд: Дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр хийнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “2022 оны нэгдүгээр сарын 4-ний байдлаар омикрон хувилбар 138 оронд бүртгэгдээд байгаа ба 200-400 мянган тохиолдолд хэлбэлзэж, 104 хүн нас баржээ. Эмнэлзүйн судалгаагаар халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, ханиах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрч байгаа аж.

Манай улсад арванхоёрдугаар сарын сүүл, энэ оны эхээр тохиолдлын тоо нэмэгдэж эхэлж байна. Энэ нь шинэ жилийн баяр, цэнгүүнтэй холбоотой юм. Омикрон хувилбар бүртгэгдсэн цагаас эхлэн хилийн тандалт, халдвар хамгаалалтаа эрчимжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 104 онгоц ирсэн ба үүгээр 411 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн. Түүн дотроо 244 энхийг сахиулагч байснаас 231 нь батлагдсан ба энэ сарын 3,4-нд эдгээд гарсан.

Манай улсад омикроныг тодорхойлдог аппаратыг суурилуулж, өнгөрсөн сарын 20-ноос эхэлж шинжилгээ хийж эхэлсэн. Одоогоор шинжилгээний хариунууд эцэслэгдэж гараагүй байгаа ба тодорхой үе шаттай байдаг. Мөн арваннэг, арванхоёр, энэ сарын 100 сорьцыг Япон улс руу явуулсан. Хариу нь энэ сард ирэх ёстой. Энхийг сахиулагчдын ПСР шинжилгээгээр хэд хэдэн тохиолдол омикрон байх магадлалтай гэж заасан ч баталгаатай биш, дахин оношлох явц хийж байна.

Иргэдийн 48,2 хувь нь гурав дахь тундаа хамрагджээ. 4,5 сарын хугацаанд хамгаалах чадвар 60-50 хувьд хүрсэн байна. Тэгэхээр хугацаа уртсах тусам хамгаалах чадвар буурч байгаа учир иргэд дөрөв дэх тунг сайн дураар хийлгэх тогтоолын төслийг гаргалаа. Хэрэв иргэн гурван тун хийлгээд өвдсөн бол өвдсөнөөс хойш 21 хоногийн дараа вакцин хийлгэж болно гэсэн журмын дагуу хийлгэнэ. Өнөөдрийн байдлаар Израйл болон Турк улсад дөрөв дэх тунг хийгээд эхэлсэн.

Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 16.6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1,255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 26.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байна.

Синофарм, Файзер вакцины нөөц хангалттай байгаа ба цаанадаж 2022 оны зургаадугаар сард хугацаа нь дуусна. Вакцин хадгалах агуулах, зориулалтын газарт байгаа учир үүнд санаа зовох зүйлгүй. Бид аль болох хөл хорио тавих шийдвэр гаргахгүйг эрмэлзэж байгаа ба гурав дахь давлагаанд ч хөл хориог тавиагүй. Гэхдээ нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй. Нийт гурван эмнэлэгт 1500 ор байгаа ба одоогоор дүүрээгүй нөхцөл байдалтай байна”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн