Дэд онцлохНийгэмШуурхай

Томуугийн халдвар болон омикрон хувилбарын шинж тэмдэг ижил байна

ЭМЯ-наас Омикрон хувилбарын тархалт болон орны зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

ЭМЯ “Нэгдүгээр сарт томуугийн дэгдэлт эрчимждэг. Дээрээс нь “Ковид-19” халдварын шинэ хувилбар улс оронд даяар дэгдэж, халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Тиймээс орны зохицуулалт хийхэд бэрх байна. Омикрон хувилбар томуу, томуу төст шинж тэмдгээр илэрдэг, уушгины хатгалгаа хэлбэрээр хүндрэх эрсдэлтэй. Томуугийн халдвар болон омикрон хувилбарын шинж тэмдэг нь ижил байна. Тиймээс ялгахад хүндрэлтэй байгаа. Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ хийж байгаа. Омикроны хувьд томуу, томуу төст шинж тэмдгээр илэрнэ. Омикрон хувилбарын хөнгөн хэлбэр нь 5-8 хоногт бүрэн эмчлэгдэх боломжтой. Хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй байгаа тохиолдолд эмнэлэгт эмчилнэ. Энэ хувилбар маш олноор нэгэн зэрэг халдварлах чадвартай. Ихэвчлэн халуурах шинж тэмдэгтэй байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн