АНУ-ын Харвардын судлаачид Файзер, Модерна, Жонсон компанийн хоёр тун вакцин тариулсан 88 хүний цусны сийвэнд лабораторийн орчинд Омикрон хувилбарын вирустэй урвалд оруулан халдвараас хамгаалах туршилтыг хийжээ.
Эдгээр судалгаанд оролцогчид гурван сарын дотор хоёр тун хийлгэсэн, 6-12 сарын дотор хоёр тунгаа авсан мөн халдварт өртсөн хүмүүс ба гурван сарын дотор гурав дахь тундаа Файзер вакцин хийлгэсэн хүмүүс байжээ. Омикрон хувилбарын вирусийн эсрэг үр нөлөө (cross neutralizing effect) зөвхөн гурван сарын дотор гурав дахь тунгаа авсан хүмүүсийн цусны сийвэн дээр л 19-27 дахин нэмэгдсэн байна.
Харвардын судлаачид энэхүү судалгааг үндэслэн Омикрон хувилбараас хамгаалах арга вакцины нэмэлт тун гэдгийг онцолжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.