Дэд онцлохНийгэмУлс төр

Б.Солонгоо: 20 зээлдэгч 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой зарим асуудлаар мэдээлэл сонсож, танилцуулга хийжээ. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Төрийн 100 хувийн өмчит банк. 2011 онд өөрийн гэсэн бие даасан хуультайгаар байгуулагдаж байсан. 2017 онд хуульд өөрчлөлт орж байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Хөгжлийн банк нийт санхүүжүүлэх дүнгийн дор хаяж 60 хувь нь Монгол Улсын экспортыг дэмжсэн зээлийг олгох ёстой гэж заасан. Өнөөдөр өгсөн мэдээллээр 3.1 их наядын зээлийн багцтай, үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээл болох эрсдэлтэй байгаа юм. Нийт 28 зээлдэгчийн нэг их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Нийт 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.

Тухайлбал, АТГ-т 10 зээлдэгчийн асуудал шалгагдаж байна. Энэ мэт тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. Өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банк танилцуулга хийхдээ шүүхэд нэхэмжлэл гаргаад асуудал шийдэгдэхэд маш их хугацаа алдаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгсөн. Хамгийн ихдээ нийт 69 сар шүүхэд маргаан шийдвэрлэгдэж байгаа. Мөн шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа алдаж байгаа асуудал байна. Мөн чанаргүй зээлтэй холбоотоогоор шат дараатай авсан арга хэмжээ эхнээсээ үр дүнд хүрч байна. Нэгдүгээр сарын 24-нөөс өнөөдрийг хүртэл нийт 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Зээл авсан компаниуд зээлээ эргэн төлөхөд анхаарч байна. 20 зээлдэгч 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа. Энэ асуудлыг цаашид шалгуулна. Хөгжлийн банк огт хяналт, шалгалт байдаггүй, ямар ч зохицуулалтгүй байгууллага биш. Монголбанкнаас хяналт шалгалт явуулдаг. Хөгжлийн банкнаас нэгдүгээр сарын сүүлээр 52 зээлдэгчийн мэдээллийг АТГ-д шалгуулахаар шилжүүлсэн.  Хөгжлийн банк Монгол Улсын хөгжилд шаардлагатай экспортыг дэмжсэн тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй институц. Тиймээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид дэмжинэ. Чанаргүй зээлийн асуудал сөхөгдөхөөр энэ банкийг дампууруулах гэж байна хэмээн олон нийт харддаг. Цаашдаа Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжиж, үйл ажиллагааг өргөжүүлнэ. Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа хариуцлагагүй, албан тушаал, эрх мэдэл, давуу байдлаа ашиглаж зээл авсан, зориулалтын бусаар зарцуулсан зээлдэгчдэд хуулийн байгууллагатай хамтарч хариуцлага тооцно. Хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд онцолж тэмдэглэсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

2 Comments

  1. Hello there, I discovered your website by means of Google even as looking for a comparable topic, your website got here up, it appears to be like good.
    I have bookmarked it in my google bookmarks.

    Hello there, just turned into aware of your blog via Google, and located that it
    is truly informative. I am going to be cwreful for brussels.
    I’ll appreciate if you continue this in future.
    Many ffolks might be benefited from your writing. Cheers!

  2. Наша команда опытных специалистов предоставлена выдвинуть вам прогрессивные подходы, которые не только подарят надежную покров от прохлады, но и дарят вашему коттеджу трендовый вид.
    Мы занимаемся с самыми современными материалами, сертифицируя постоянный время работы и прекрасные эффекты. Теплоизоляция внешнего слоя – это не только экономия энергии на огреве, но и заботливость о природной среде. Энергоспасающие технические средства, какие мы используем, способствуют не только жилищу, но и поддержанию экосистемы.
    Самое центральное: [url=https://ppu-prof.ru/]Утепление дома цена за квадратный метр работа[/url] у нас стартует всего от 1250 рублей за квадратный метр! Это доступное решение, которое преобразит ваш помещение в подлинный душевный локал с минимальными затратами.
    Наши достижения – это не только изоляция, это создание области, в где каждый деталь отражает ваш особенный стиль. Мы примем все ваши просьбы, чтобы осуществить ваш дом еще еще более уютным и привлекательным.
    Подробнее на [url=https://ppu-prof.ru/]веб-сайте компании[/url]
    Не откладывайте занятия о своем ларце на потом! Обращайтесь к мастерам, и мы сделаем ваш домик не только теплым, но и стильным. Заинтересовались? Подробнее о наших делах вы можете узнать на нашем сайте. Добро пожаловать в мир гармонии и качества.

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн