НийгэмШуурхай

Өдөр тутмын сонинуудын холбоог ийм хүмүүс удирдана

Монголын өдөр тутмын сонинуудын холбоо энэ сарын 7-ны өдөр хуралдаж шинэ удирдлагуудаа сонголоо. Тус холбооны ерөнхийлөгчөөр “Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Б.Нямдорж сонгогдсон байна. Тэрбээр “Өдрийн сонин”-д менежер, ахлах менежерээр ажиллаж байсан бөгөөд өдгөө тус сонины Тамгын газрын даргаар ажиллаж байна. Мөн удирдах зөвлөлийн шийдвэрээр тус холбооны гүйцэтгэх захирлаар “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн албаны дарга Г.Цолмонг, ерөнхий менежерээр “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал нарыг тус тус томиллоо. Мөн “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн, “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч асан Б.Ганболд (МУСГЗ) нарыг хүндэт ерөнхийлөгчөөр баталлаа.

Монголын өдөр тутмын сонины холбоонд “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан”, “Монголын мэдээ”, “Өглөөний сонин”, “Монголын үнэн” зэрэг Монголын өдөр тутмын тэргүүлэх сонинууд гишүүнчлэлтэй юм. Тус холбооны ерөнхийлөгчөөр нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан, “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд, “News” агентлагийн захирал Б.Тэмүүлэн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч асан С.Батбаатар, “Монголын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч С.Гантогоо, “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч Э.Долгион болон Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр нар томилогдон ажиллаж байв. Тус холбоо нь Хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа өдөр тутмын сонинуудын хараат бус байдал, сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, уншигчдын мэдэх эрхийг хамгаалахын төлөө олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллага юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

1 Comment

  1. Наша команда профессиональных специалистов приготовлена выдвинуть вам передовые приемы, которые не только гарантируют долговечную защиту от холодных воздействий, но и подарят вашему жилью элегантный вид.
    Мы практикуем с новейшими компонентами, подтверждая долгосрочный срок эксплуатации и блестящие итоги. Утепление облицовки – это не только экономия тепла на огреве, но и забота о экосистеме. Спасательные технологии, которые мы осуществляем, способствуют не только дому, но и поддержанию природных ресурсов.
    Самое центральное: [url=https://ppu-prof.ru/]Утепление стен снаружи услуги[/url] у нас стартует всего от 1250 рублей за квадратный метр! Это доступное решение, которое преобразит ваш помещение в истинный тепличный угол с минимальными тратами.
    Наши проекты – это не всего лишь изолирование, это постройка пространства, в где каждый элемент символизирует ваш собственный моду. Мы учтем все все твои запросы, чтобы переделать ваш дом еще более гостеприимным и привлекательным.
    Подробнее на [url=https://ppu-prof.ru/]http://www.ppu-prof.ru[/url]
    Не откладывайте заботу о своем доме на потом! Обращайтесь к мастерам, и мы сделаем ваш помещение не только более теплым, но и модернизированным. Заинтересовались? Подробнее о наших сервисах вы можете узнать на портале. Добро пожаловать в универсум гармонии и высоких стандартов.

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн