НийгэмШуурхай

​Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын төлөөлөгч Эваристе Коуасси Комланыг хүлээн авч уулзав

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-ыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Суурин зохицуулагч Эваристе Коуасси-Комлан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулж 18-аас дээш насны зорилтот хүн амын 90 гаруй хувийг вакцинд хамруулж цар тахалтай амжилттай тэмцэж байгааг цохон тэмдэглэж, баяр хүргэв. НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээнд ихээхэн дэмжлэг үзүүлж, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хангалтыг хийсээр ирсэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Уулзалтаар эх, хүүхдийн эрүүл мэнд, агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл, ариун цэвэр, усан хангамж, дархлаажуулалт зэрэг өргөн хүрээтэй сэдвээр харилцан ярилцаж санал солилцов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинээр томилогдсон Суурин төлөөлөгчид баяр хүргэн ажлын амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

1 Comment

  1. Наша группа искусных специалистов приготовлена предоставлять вам актуальные методы, которые не только обеспечат надежную покров от прохлады, но и подарят вашему собственности модный вид.
    Мы занимаемся с новыми веществами, обеспечивая долгий продолжительность работы и блестящие решения. Теплоизоляция облицовки – это не только экономия на отапливании, но и внимание о экосистеме. Экономичные инновации, какие мы осуществляем, способствуют не только жилищу, но и поддержанию природных ресурсов.
    Самое главное: [url=https://ppu-prof.ru/]Утепление фасада цена[/url] у нас стартует всего от 1250 рублей за кв. м.! Это доступное решение, которое преобразит ваш домашний уголок в подлинный уютный локал с минимальными тратами.
    Наши проекты – это не только теплоизоляция, это формирование области, в где каждый компонент отражает ваш особенный образ действия. Мы берем во внимание все твои просьбы, чтобы осуществить ваш дом еще более уютным и привлекательным.
    Подробнее на [url=https://ppu-prof.ru/]http://www.ppu-prof.ru/[/url]
    Не откладывайте заботу о своем ларце на потом! Обращайтесь к спецам, и мы сделаем ваш домик не только тепличным, но и модернизированным. Заинтересовались? Подробнее о наших делах вы можете узнать на веб-ресурсе. Добро пожаловать в сферу комфорта и качества.

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн