“Монголын эдийн засгийн чуулган – 2022” -ын дэд хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Эдийн засгийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, хэлэлцүүлэх юм. Дэд хэлэлцүүлэг Эрчим хүчний сэргэлтийн бодлогоор эхлэв. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Эрчим хүчний салбарт 22 шинэ төсөл төлөвлөсөн байна.
Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, төр хувийн хэвшлийн түншлийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Сангийн сайд сайд Б.Мөнгөнчимэг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Монгол Улс дахь Германы сэргээн босголт, зээлийн банкны суурин төлөөлөгч Михайль Сүмсер нар оролцлоо.
Эрчим хүчний сайд Н.Таваинбэх: Манай салбарын нөхцөл байдал маш хүнд байгаа. Эрчим хүчний салбарт сэргэлтийн бодлого зайлшгүй хэрэгтэй хоёр шалтгаан байна. Нэгд, энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд сэргэлтийн бодлого хэрэгтэй. Хоёрт, цаашдаа эдийн засгийн ач холбогдолтой том төсөл, нийгмийн хэрэгцээг хангахын тулд шаардлагатай эх үүсвэрийг бий болгох ёстой. Бид 2022-2023 оны өвлийн ачааллыг маш хүнд давна. XXI зуунд хязгаарлалт ярих нь дэндүү бүдүүлэг байх. Гэхдээ бидэнд одоо хязгаарлалтаас өөр сонголт байхгүй. Бид удаан хугацаанд нийгэмд, шийдвэр гарах түвшинд яриагүйгээс ийм нөхцөл байдалд хүрэх шалтгаан болсон. Монгол Улсын эрчим хүчний салбар өнөөдөр ямар ч нөөц тоноглолгүй ажиллаж байна. Импортын эрчим хүч авах зориулалттай шугам сүлжээ, дэд станц, чадал тулсан. Бид шинэ эх үүсвэр барихгүйгээр цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ нэмэх ямар ч боломжгүй болсон. Дээр нь, одоо ашиглаж байгаа эх үүсвэр, дамжуулах сүлжээ, төвийн сүлжээ, тоноглолын 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Хэзээ л бол хэзээ эвдрэл гэмтэл гарч, зогсоход бэлэн эрсдэлтэй байдал ажиллаж байна. Манай салбар энэ аваарын горимоос гарах ёстой.
Хүндрэлээс гарах гарц бий. Гол нь зоригтой шийдээд явах шаардлагатай байна. Бид 2030 он хүртэл улирал бүр дулаан, эрчим хүчний үнийг индексжүүлэн нэмнэ. Шинэ сэргэлтийн бодлогод нэн түрүүнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан. Жишээ нь, Чойбалсан-Багануур чиглэлд цахилгаан дамжуулах шугам сүлжээ байгуулна, Багануурын дулааны цахилгаан станцыг өргөтгөнө, “ТЭЦ-3”-ыг түшиглэн 400 Мвт-ын шинэ эх үүсвэр байгуулна, Багахангай дүүрэгт 300 Мвт-ын станц байгуулна, Амгалан дулааны станцыг 2025 онд өргөтгөж дуусна гэлээ.
л¶Ђмћ‘мљ©м—†мќґ л‚Ём„±мќ нљЁлЉҐмќ„ л†’мќґлЉ” м•Ѕл¬ј лЄ©лЎќ can i buy priligy in usa viagra bactrim side effects fever Гў