Улс төрШуурхай

АН: Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. Хуралдааны эхэнд Хяналт шалгалтын хуулийн талаар тодруулж мэдээлэл авсан байна. Дараа нь Хөгжлийн банкны түр хороо байгуулахтай холбогдуулан нөхцөл байдлын талаарх мэдээллийг авсан байна.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Хяналт шалгалтын хуулиар ард түмэн парламентаар дамжуулж хянах боломж нээгдэж байгаа. Хаврын чуулганаар анхны хяналтын түр хороо байгуулах саналыг гаргалаа. Одоогийн байдлаар таван гишүүн нэгдэж гарын үсгээ зурсан байна. Хуулиараа нийт 19 гишүүн дэмжиж, гарын үсгээ зурснаар хяналт шалгалтын түр хороог байгуулж болно гэсэн заалттай. Үүний гуравны нэг нь заавал цөөнхиөс байна гэж заасан. Энэ талаар бид мэдээлэл авлаа. Түр хороог байгуулахдаа зөвхөн нэг асуудлаар байгуулна. Ингээд гуравдугаар сарын 29-нд Хөгжлийн банкны хяналтын сонсгол болно. Хөгжлийн банкны ажлын хэсэгт цөөнхийн төлөөлөл болж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажиллаж байна. Хөгжлийн банкны асуудлаар Ардчилсан нам УИХ-д шаардлага хүргүүлсэн. Ирэх жил 800 сая долларын бонд төлөх шаардлагатай байгаа. Засгийн газар, шүүх байгууллага үүн дээр хангалттай сайн ажиллахгүй байна. Тиймээс бид анхаарах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

3 Comments

  1. Your article helped me a lot, is there any more related content? Thanks!

  2. Clin Microbiol Rev 30 557 596 priligy equivalent

  3. Dopexamine is a synthetic dobutamine analogue with positive inotropy, positive chronotropy and peripheral vasodilator action, as well as minimal alpha receptor activity priligy medicine 23 Like conventional mammography, DBT compresses the breast and uses x rays to create images

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн