ОнцлохУлс төр

Л.Оюун-Эрдэнэ: Би огцрохоос айхгүй. Шударга бус зүйлтэй тэмцэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэйгээр гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантайгаа холбогдуулан Засгийн газрын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийлээ. Засгийн газрын тэргүүн энэ үеэрээ “Хөгжлийн банктай холбоотой асуудлыг цэгцэлж чадвал “Эрдэнэс Монгол”-той холбоотой асуудлыг гаргаж тавина. Энэ компанид маш олон охин компани бий. Тус бүрд нь ТУЗ бий. Тэнд маш их мөнгө хяналтгүй эргэлдэж байгаа. Эл асуудлыг шалгах ажлын хэсгийг Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.

Сүүлийн 17-20 жилийн хугацаанд Тавантолгойн уурхайгаас хилийн цаана очихдоо 100-120 ам.доллар болдог нүүрсийг аман дээрээс нь 60 орчим ам.доллароор гаргасан. Дунд нь байгаа 60-70 ам.долларыг завшиж байсан бүлэглэлийг илрүүлнэ. Энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлнэ. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Энэ асуудалд А.Адъяасүрэнгээс эхлээд УИХ-ын гишүүд холбогдсон. Цаанаас нь манай улсын нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Хилийн цаана Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй ч холбогдоно. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй, далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Яагаад гэвэл, тэдэнд маш их ашигтай байсан. Тун удахгүй том автомашинуудын жагсаал болно. Ийм зүйлд битгий хөтлөгдөөрэй гэдгийг олон нийтээсээ хүсэж байна.

У.Хүрэлсүх дарга надад ажлаа өгөхдөө “Ерөнхий сайд гэдэг яс янгинадаг ажил шүү” гэж хэлсэн. Цаг үе нь ч ингэж таарлаа. Үнэхээр яс янгинасан өдрүүд ирэх юм. Гэхдээ би хэзээ ч огцрохоос айхгүй. Харин би ийм зүйлтэй эвлэрээд улс төрийн үхдэл болохоос айна. Шударга бустай тэмцэнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн