Дэд онцлохУлс төр

Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын Эль Чапо юм даа

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулсан билээ.

Энэ үеэр тэрбээр ХХБ-ны ТУЗ-ийн дарга гэгддэг олон нийтийн дунд “сахал” Д.Эрдэнэбилэг гэгдээд буй хүний төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан асуудалд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын Эль Чапо юм даа. Монголбанк энэ хүний охин компани, Хөгжлийн Банк нөгөө охин компани  шиг нь ажиллаж байсныг Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрээс нь харж болно. Тэгэхээр энэ бол хэтийдсэн үг биш. Монголын шүүгчдийг бүгдийг нь томилдог. М.Батсууриас эхлээд томилсон хүн нь шүүгчээр ажиллаж байгаа.

Тухайн үеийн Тагнуулын Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурор энэ хүний удирдлагаар ажиллаж байсан. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй миний бие хувийн өс хонзон зангидаж байгаа зүйл огт биш. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” ХК, Хөгжлийн банкин дээр холбогдсон асуудлыг нь ярьж байна. Парламент, Засгийн газраар хэлэлцэх ёстой байсан зүйлийг Ерөнхий сайдын захирамжаар хийсэн хүн байсан учраас тэмцсэн. Уг асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

1 Comment

  1. Very interesting info!Perfect just what I was searching for!Leadership

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн