Дэлхий дахиндЭдийн засаг

Туркт инфляци 61.1 хувьд хүрчээ

Туркийн инфляци жилийн дүнгээр 61.1 хувьд хүрсэн тухай тус улсын статистикийн байгууллагаас мэдээлжээ.

Гуравдугаар сард сарын инфляци 5.4 хувь байсан бол өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш үнэ 22.8 хувиар өссөн байна. Хэрэв 2021 оны гуравдугаар сарын мэдээллийг үндэс болгон авч үзвэл 12 сарын хугацаанд үнийн өсөлт 61.1 хувь болсон байна.

Жилийн хугацаанд тээврийн үйлчилгээ (99 хувь), хүнс, ундаа (70.3 хувь), тавилга, гэр ахуйн хэрэгслийн үнэ (69 хувь) хамгийн их өсжээ.

Хоёрдугаар сарын эхээр Туркийн Статистикийн хүрээлэнгээс мэдээлснээр, 2022 оны нэгдүгээр сард тус улсын жилийн инфляцийн түвшин 48.69 хувь байсан нь 2002 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болсон байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэлэхдээ, одоогийн байдлаар тус улсын гол асуудал нь инфляц болоод байна гэжээ. Инфляцийг үр дүнтэй бууруулж, лирийн уналтыг зогсооход эрх баригчдад саад болж буй гол асуудал нь  бодлогын хүү өндөр байгаа явдал гэж тэрбээр үзэж байгаа аж. Эрдагон Төв банкаа бодлогын хүүг бууруулахаас татгалзаж байна гэж удаа дараа шүүмжилсэн боловч тус банк энэ үзүүлэлт нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, үндэсний валютын ханш сулрах гол шалтгаан биш гэж тайлбарлажээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Төв банк хүүгээ бууруулах туйлын дургүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

4 Comments

  1. Great site! I am loving it!! Will come back again. I am bookmarking your feeds also.

  2. hello there and thank you for your info – I’ve definitely picked up something new from right here. I did however expertise several technical issues using this website, as I experienced to reload the web site a lot of times previous to I could get it to load correctly. I had been wondering if your hosting is OK? Not that I’m complaining, but slow loading instances times will often affect your placement in google and could damage your high-quality score if advertising and marketing with Adwords. Anyway I’m adding this RSS to my email and could look out for a lot more of your respective exciting content. Make sure you update this again soon..

  3. I am glad to be one of several visitants on this great site (:, thanks for putting up.

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн