ШуурхайЭдийн засаг

АИ шатахууны 42 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд энэ сарын 07-ны байдлаар 162,047 тн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 13,099 тн, АИ-92 автобензин 56,064 тн, АИ-95 автобензин 4,232 тн, ДТ 87,389 тн байгаа ба АИ-92 автобензиний 42, АИ-95 автобензиний 48 хоногийн, А-80 автобензиний 79, ДТ-ний 32 хоногийн нөөцтэйг УУХҮЯ мэдээлэв.

Улаанбаатар хотод 80,459 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,659 тн, АИ-92 автобензин 36,405 тн, АИ-95 автобензин 2,623 тн, ДТ 36,650 тн байгаа бөгөөд АИ-92 автобензиний 38, АИ-95 автобензиний 39, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Шатахууны нөөц баруун бүсэд 14,881 тн, хангайн бүсэд 10,413 тн, төвийн бүсэд 31,510 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 13,504 тн байгаа аж.

Манай улс он гарсаар нийт 443.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 11.1 мян.тн, АИ-92 автобензин 168.1 мян.тн, АИ-95/98 автобензин 7.7 мян.тн, ДТ 217.7 мян.тн, онгоцны түлш 8.5 мян.тн, бусад 30.6 мян.тн байна.

Энэ сарын 1-7-нд авто замаар 1,883, төмөр замаар 150 чингэлэг, оны эхнээс нийт 2,740.0 мян.тн нүүрс экспортод гаржээ. Мөн хугацаанд авто замаар 216, төмөр замаар 199 чингэлэг буюу оны эхнээс 362.3 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувиар нэмэгдлээ. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 4, төмөр замаар 1342 чингэлэг буюу оны эхнээс нийт 710.2 мян.тн-ыг экспортолжээ.

Харин төв банк оны эхнээс энэ сарын 7-ны байдлаар 3,529.0 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 224.4 кг-аар буюу 6.8 хувиар нэмэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Эдийн засаг

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлааЗасгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй юм байна. Дэвшилтэт технологи бүхий бүхээг, тоноглолуудтай, дуу чимээ бага тул зорчигчдод тухтай. Мөн 20 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай учраас Ази-Европыг холбосон ачааны урсгалыг нэмэгдүүлж жилд 10 мянган тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Уг хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нисэх бөгөөд АНУ, Сингапур, Австрали руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч AerCap ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн