Дэд онцлохУлс төр

Монголоор дамжин Ази, Номхон далайн орнууд руу зорчих боломжийг бүрдүүлнэ

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн ээлжит хурал есдүгээр сарын 26-27-нд Москва хотноо болжээ. Хуралдааныг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Тээврийн яамны орлогч сайд В.И.Иванов нар удирдан явуулсан байна.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас авсан МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд хоёр тал хувь тэнцүү хэмжээгээр нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх, уг хувь хөрөнгийг оруулах арга хэлбэрийг тохирчээ. Дүрмийн санг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколыг байгуулах ажлыг түргэвчлэн ойрын хугацаанд гарын үсэг зурахаар тохиролцов.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэрлэлтийн үнэ тарифыг уул уурхайн гаралтай экспортын бүлэг ачаа болон зорчигч тээврийг нэмэгдүүлэх, замын засвар, техник технологийн шинэчлэлт хийх, хилийн төмөр замын боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинээр баригдаж буй болон төлөвлөгдсөн төмөр замын төслүүдэд хамтран ажиллахаар тохиролцон баталжээ.

Оросын Засгийн газрын тэтгэлгээр их дээд сургуулиуд, Оросын тээврийн их сургуульд сургах оюутнуудын тоог нэмэгдүүлж, тээврийн бүх чиглэлээр бакалавр, специалитет (5 жилийн дээд боловсрол), магистр, аспирантурын хөтөлбөрөөр сургах боломжийг бүрдүүлсэн байна.

Хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин гуравдагч улс руу ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоо хэмжээ, төрөл зүйлийг тохирч, солилцох арга замыг хэлэлцэн тохирч шийдвэрлэжээ.

Монгол Улсын баруун бүс нутагт ОХУ, БНХАУ-ыг холбосон АН-4 чиглэлийн авто замын барилгын ажил дуусаж, олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдсэнийгмэдэгджээ. Ковид-19 цар тахлаас сэргийлэх хязгаарлалтын дэглэм буурч хил нээгдэхэд гурван улсын хамтарсан туршилтын тээврийг явуулахаар санал солилцсон байна.

Монголын талаас ОХУ-ын Новосибирск, Екатеринбург хотууд руу нислэг нээж ОХУ-ын иргэд Монгол Улсаар дамжин Ази, Номхон далайн бүсийн орнууд руу зорчих боломжийг бүрдүүлэхээр тохиролцлоо. Тээврийн ажлын хэсгийн дараагийн хуралдааныг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

2 Comments

  1. The data will be stored for a minimum of 10 years priligy tablets over the counter

  2. Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн