Улс төрШуурхай

Чингис хааны эш хөргийг Их хуралдай танхимд заллаа

УИХ-ын 2022 оны намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн эхэнд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонсгож, УИХ-ын нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимын хойморт Эзэн Богд Чингис хааны эш хөргийг “Алтан бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алжаатугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай. Бүрэн улс минь бүү сандартугай” хэмээсэн билиг сургаалын хамт заллаа. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Чингис хааны эш хөрөгт хүндэтгэл илэрхийллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн