“Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва өөрийн нэрийн арьс хувцасны брэндтэй болжээ. Тодруулбал, тэрбээр өчигдөр цахим хуудастаа “Өнөөдөр миний хувьд нэгэн онцгой өдөр тохиож байна. Удаан бодож, тунгааж, төлөвлөсөн ажлаа эхлүүлэх гэрээгээ үзэглэлээ. Олон жил толгойд явсан мөрөөдөл минь биелэж эрэгтэй хувцасны “BARS” брендээ Ninjee & Saraa’s tailor -тай хамтран та бүхэндээ танилцуулж байна. Бүх арьсаа Монголдоо боловсруулж Монголдоо үйлдвэрлэгдэх “BARS” нэрийн хувцаснууд маань танд сэтгэл ханамж 100% өгнө гэдэгт итгэлтэй байна. Анх удаагаа бие даасан бизнес эхлэж байгаа надад мэдэхгүй, чадахгүй зүйл олон байгаа ч ямар ч байсан эхлэх ёстой гэсэн хүслээр ажлаа эхлүүллээ. Удахгүй showroom нээж та бүхнийгээ албан ёсны нээлтэндээ урина аа. Баярлалаа. Үнсье. Барсаа нь” хэмээн бичжээ.
viagra priligy FORTAMET is contraindicated in patients with an eGFR less than 30 mL min 1