Эрүүл мэндийн даатгалын сангаас улаан хоолойн хорт хавдрын эмийн эмчилгээг 100 хувь хариуцан ажиллаж байна. ЭМДҮЗ-ийн 2022 оны 1 дүгээр тогтоолоор зохицуулагдах улаан хоолойн хорт хавдрын эмийн эмчилгээг 643 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээнд ашиглах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 2.5-10.7 сая төгрөг юм. Аравдугаар сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 154 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 632 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ.
Даатгуулагч ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг Хавдар судлалын үндэсний төв, УНТЭ, УХТЭ, Грандмед, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг зэрэг ЭМД-тай гэрээтэй төрийн болон хувийн хэвшлийн 23 эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой. Энэхүү тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд даатгалаа бүрэн эсэхийг доорх QR кодыг уншуулан хялбархан шалгах боломжтой юм.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.