Өчигдөр /2022.11.16/ АТГ-аас нүүрснийхэнтэй холбоотой 20 гаруй объектод үзлэг нэгжлэг хийж, 30 гаруй хүнийг дайлчлан байцаажээ. Нэгж, дайчилгаа өглөө 11:00 цагаас эхлэн шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Энэхүү 30 гаруй иргэд дотор Эрдэнэс тавантолгой ХК, Тавантолгой төмөр зам ТӨХК болон гүйцэтгэгч гэрээтэй байгууллагуудын албан тушаалтнууд багтжээ. “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанийн зарим удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин өдгөө Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбат Эрдэнэс тавантолгой ХК-ийг удирдлагаар хангаж буй. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэдгээ мэдэгдэж байсан. Дээрх үзлэг нэгжлэг үүнтэй холбоотой бололтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?