БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Ази, Номхон далайн цэвэр агаарын түншэлийн форумд оролцож байна.
Уг форумын зорилго нь:
- Бүс нутгийн агаарын чанар, агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл солилцох,
- Агаарын бохирдлын хяналт, мониторингийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх,
- Цэвэр агаарын төлөөх бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байна.
Арга хэмжээнд бүс нутгийн улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, олон улсын байгууллагууд, бүс нутгийн хүүхэд залуучуудын төлөөлөл оролцож байна.
Форумын нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж илтгэл тавьж, Монгол Улсын агаарын чанарын төлөв байдал, агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах цаашдын боломжуудын талаар танилцууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0