НийгэмОнцлох

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг 11 чиглэлийн яамдад шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит  хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг дараах 11 чиглэлийн яамдад дараах орон тооны хязгаартайгаар нэгдүгээр сарын 1-нээр шилжүүлэхээр энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдээд байна” гэв. Тодруулбал,

  •  Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Барилга хот байгуулалтын яам
  • Боловсрол шинжлэх ухааны яам
  • Зам тээврийн хөгжлийн яам
  • Сангийн яам
  • Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн  яам гэсэн 11 яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргүүд урьдчилсан байдлаар шилжүүлнэ.  Мөн эрүүл ахуй, амь нас, байгаль орчинтой холбоотой хяналтаас  бусад төрлийн хяналтыг хувийн хэвшил болон ТББ-уудад шилжүүлж тэр замаар хяналтыг тавьдаг болох аж. Үүнтэй холбогдулан ирэх долоо хоногт Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль өргөн барина. Ингэснээр мэргэжлийн холбоод байгуулагдах боломж бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

1 Comment

  1. Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн