Соёл урлагШуурхай

Уран хатгамалан хөрөг

Энгэр дүүрэн одон, медаль гялалзуулсан биерхүү эрийн дүр бүхий нэг метр гаруй урт, 70 орчим сантиметрийн өргөнтэй, гэрэл, сүүдэр нь ялгарч, өнгө будаг  нь тунарсан үзмэрийг анх харсан хэн ч уран зураг гэж эндүүрнэ.  Гэвч энэ бол уран хатгамал юм. Энэхүү бүтээлд  Зөвлөлт холбоот улсын Коммунист намын дарга Л.И.Брежневийг гартаа нүдний шил барьж,  ширээ түшин зогсож буйгаар дүрслэн, даавуун дээр зэс, өнгийн торгон утсаар оёж, хатгажээ.  Уг хатгамалыг алдарт уран хатгамалч А.Цэрэнхүү 1982 онд урлажээ. Тэрбээр тухайн үеийн улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөргийг цувралаар урлаж байсны нэг энэ аж.

 

Материал:  Даавуу, зэс , торгон утас

Хэмжээ: Жаазны өн 136 см, өр 78.5 см

Өргөн: 68см, Өндөр: 125.4см

Урласан:  А. Цэрэнхүү

Бүтээсэн он:  1982 он

Л.И.Брежнев нь  анхны бөгөөд сүүлийн БНМАУ-ын баатар, хүндэт иргэн цолоор шагнагдаж байсан хүн юм. 1974 онд Монгол Улсад ирэхдээ “Би танай улсад хороолол бэлэглэнэ” гэж хэлсэн бөгөөд хожим  III,IV хорооллыг бариулсан юм. Социализмын үед тус хорооллыг “Бэлэглэлийн хороолол”, харин одоогийн Баянбүрдийн тойргоос хороолол хүртэлх замыг түүний нэрээр нэрлэдэг байв.  Энэ мэт Улаанбаатар хотод хийсэн олон арван бүтээн байгуулалт нь түүнийг уран хатгамалд мөнхрөх шалтгаан болжээ. Тиймээс энэхүү уран хатгамал бол ОХУ, Монгол улсын түүхэн найрамдалт харилцааг илэрхийлсэн түүхийн гэрч, монгол уран хатгамалын гайхамшигт өвийг тээсэн хосгүй үнэт бүтээл бөгөөд өдгөө “Улаанбаатар хотын музей”-д хадгалагдаж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

1 Comment

  1. buy priligy generic He vaguely remembered that Zeng and Fengdie had sorted out what Adjani left behind

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн