Спорт

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан байгуулна

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.  21 аймаг, есөн дүүргийн бүх боловсролын байгууллагыг хамран үргэлжлэх энэхүү болзолт уралдааныг МҮОХ, БТСУХ, Боловсролын ерөнхий газар, Монголын үндэсний олимпын академи хамтран зохион байгуулах аж.  Тэгвэл өнөөдөр болзолт уралдааныг зохион багйуулах комисс анхны хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө баталсан байна.
Энэ жилийн болзолт уралдаан нэгдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 10-ны хооронд дөрвөн үе шаттай үргэлжлэх бөгөөд шат болгонд тодорхой сэдвийн агуулгыг тусгасан арга хэмжээ хийж гүйцэтгэхээрээ онцлогтой. Тухайлбал, нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 10-ны хооронд үргэлжлэх нэгдүгээр шатанд сургуулийн олимпын танхимыг тохижуулж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох чиглэл тусгагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн