ШуурхайЭрүүл мэнд

ГССҮТ-ийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг Хөвсгөл аймгийг зорилоо

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг Хөвсгөл аймагт нэг сарын хугацаанд ажиллахаар аян замд гарлаа. Энэ хугацаандаа тухайн орон нутгийн хүн амд үзлэг оношлогоо, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байрны дадлага сургалтыг зохион байгуулж, нарийн мэргэжлийн зарим мэс заслыг хамтран хийхээр зорьж буй юм.

 

Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл, согогийн тасгийн эмч, тэргүүлэх зэргийн эмч Ө.Өлзийбаатар, Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч Ц.Мөнх-Очир, Мэдээгүйжүүлгийн ахлах зэргийн эмч Г.Ариунболд нар багтсан байна.

ГССҮТ-ийн удирдлагын баг ойрын хугацаанд Хөвсгөл аймагт 2 хоногийн хугацаатай ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

1 Comment

  1. Please let me know if you’re ooking for a autjor forr your blog.
    You havee sme rwally god articles annd I feel I would bbe a goood asset.

    If yyou eer want to take som off tthe load off, I’d absolutely love to write some mateerial
    for your blog iin exfhange for a lknk back too mine.Please shoot me an e-mail
    iff interested. Kudos!

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн