Улс төр

Д.Амарбаясгалан: Засгийн газар, эрх баригчид шинэ Үндсэн хууль бичих захиалга өгөөгүй

 ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийтийн дунд үүсээд буй Засгийн газар шинэ Үндсэн хууль батлах  гэж байна гэх асуудлаар өчигдөр тайлбар  хийлээ. Тэрээр “Шинээр Үндсэн хууль батлагдах гэж байгаа мэт ойлгох нь өрөөсгөл. Өчигдрөөс эхлэн Засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулахад бэлэн болсон гэх мэдээлэл олон нийтийн сувгаар нэлээд түгж байна. Засгийн газар, эрх баригчдаас шинээр Үндсэн хууль бичих захиалга өгөөгүй. Харин Үндсэн хууль судлаачдыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, судалгаагаа танилцуулахыг хүссэн. Бид өөрсдийн бодлого, хүслийн үүднээс аливаа асуудалд хандахгүй. Олон нийтийн санаа бодол ямар түвшинд байгааг харгалзан үзнэ. Бусад улстөрийн намууд ч Үндсэн хуулийн нөхцөл байдал, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудал дээр өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Энэ бүх санал, санаачилгыг тусгаад, шийдвэрлээд явах үүрэг эрх баригчдад бий. Шинэ Үндсэн хууль батлахаар болбол ард нийтийн санал асуулга явуулах зарчим нь бий. Магадгүй шинээр бичих шаардлагатай гэж ард түмэн үзвэл шинээр хууль бичиж, батлагдтал 2-3 жил орно. Тиймээс Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт хийх нь зүйтэй гэж МАН үзэж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн