ОнцлохУлс төрШуурхай

Засгийн газраас “5Ш” ажиллагаа хэрэгжүүлж, авлигатай тэмцэнэ

Ерөнхий сайдын санаачлагаар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, Засгийн газрын хуралдаанаар Авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх   баталсан байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд  мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайдын санаачлан Засгийн газрын хуралдаанаар баталж байгаа Авлигатай тэмцэн жилийн хүрээнд Засгийн газрын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад таван үйл ажиллагаа хэрэгжүүлж ажиллахыг даалгалаа.  Харъяа сайд болон агентлагуудад авлигатай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг албан даалгавар болгон хавсралтаар баталж, хүргүүлсэн.

Авлигатай тэмцсэн улс орны тэргүүн туршлага, хөтөлбөр зорилгуудыг судалсны үндсэн дээр “Авлигатай тэмцэх жил”-ийн тогтоолыг баталсан. Авлигатай амжилттай тэмцсэн улс орнуудын тэргүүн туршлага нь гурван үндсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа юм. Тухайлбал, Баруун Европын орнуудын хувьд нэгдүгээрт, тухайн улс орон Засгийн газрын авлигатай тэмцэх тэмцэл, хоёрдугаарт, иргэдийн дэмжлэг, гуравдугаарт, хууль сахиулах тогтолцоо зэрэг. Эдгээрийг харгалзаж Монгол Улс таван үндсэн зорилтуудыг боловсруулж, дэвшүүлсэн. Тодруулбал,

  • Шүгэл үлээх үйл ажиллагааг эрчимжүүлэх – Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганы хуралдаанаар яаралтай батлуулж, үндэсний хэмжээнд эрх зүйн бодлоготой болох;
  • “Шүүр” ажиллагаа – Улс төр, нийтийн албанд ажиллаж байгаа орлогоос давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй хүмүүсийг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлөх;
  • “Шувуу” ажиллагаа  – Авлигатай тэмцэх газарт шалгуулахгүйгээр гадаад улс орон руу зугтсан, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа, төрийн албанд ажиллаж байсан этгээдүүдийг эх нутагт нь буцаан авч ирж, олон улстай хамтарч шүүхээр оруулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулах;
  • Шилжүүлэн авч ирэх үйл ажиллагаа – Авлига, албан тушаалын замаар олсон хөрөнгийг буцаан татах, өөр улсад байгаа хөрөнгийг авч ирэх, улсын орлого болгох ажлуудыг хийх;
  • “Шилэн байх” ажиллагаа – Төрийн өмчит бүх компаниудын засаглалыг сайжруулах үүрэг даалгалаа.

Ингэснээр төрийн өмчит компаниудад зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилтан авах, эд материал авах юм. Мөн төрийн өмчит бүх компаниудад гадаадын менежментийн баг оруулах шийдвэр гарсан. Үүнээс гадна улс төрийн намуудын санхүүжилтийн зохицуулалтыг ил тод, шилэн болгох эрх зүйн орчин бүрдүүлэхийг үүрэг даалгавар болгож байгаа юм гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн