Дэд онцлохУлс төр

Ц.Даваасүрэн: УИХ-д өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийг эгүүлэн татна

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  Тэрбээр  “Газрын тухай багц хуулийг эгүүлэн татахаар боллоо. Төлөвлөлтийн дагуу газар олгодог шинэ зарчимд шилжинэ. Газрын хуульд орон нутгийн иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, хэрвээ энэ хуулийг батлах юм бол уул уурхайг дэмжсэн хууль болох нь гэж үзэж байгаа. УИХ-д өргөн барьсан Газрын долоон багц хуулийг эгүүлэн татахаар шийдлээ. Буцааж ерөнхий төлөвлөлт хийж, шүүмжлэлтэй асуудлыг шийдсэний дараа сайжруулаад эргээд та бүхэнд мэдээлэл өгнө. Өөрөөр хэлбэл, нийслэлийн дахин төлөвлөлтийг хийсний дараа уг хуулийг өргөн барина. Хөдөө орон нутгийн иргэд газраа хамгаалахын тулд тусгай хэрэгцээт газар нутагт авдаг. Үүнийг шинэ хуульд үндсэндээ байхгүй болгосон. Мөн өвөлжөө, хаваржааны асуудлыг хөндөж буй бол хотод дахин төлөвлөлтийн асуудал үүсэж байгаа юм. Ойрын үед нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулна. Үүнд иргэдийн санал, шүүмжийг авна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн