Онцлох

“ШУВУУ” ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг Филиппин улсаас авчирлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд төрийн хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад хил давж, оргон зугтаасан хүмүүсийг илжүүлэн авчрах юм. Албадын эх оронд нь авчирсан эхний хүн  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай боллоо. Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр өмнөд хилийн Замын-Үүд боомтоор  БНХАУ руу гарч,  Филиппин улсад бүгсэн гэдэг.

Т.Бадамжунайг Филиппиний Сэбү хотод байхад нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан тус улсын хуулийн байгууллагатай хамтран өчигдөр /2023.04.05/ баривчилж,   өнөөдөр Сөүл- Улаанбаатарын нислэгээр Монголд авчирлаа.  Түүнийг нисэх онгоцны буудлаас хорих 461- дүгээр анги руу авч явсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн