ОнцлохЭдийн засаг

Нисэх, Яармаг, Налайх, Дархан хотод туршилт хийнэ

УИХ-ын намрын өнөөдөр чуулган нээлтээ хийлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Ирэх оны эхний хагаст эдийн засаг болон иргэд, аж ахуйн нэгжийн орлого тогтворжвол цахилгаан, дулааны үнэ нэмэх талаар ярьж таарна.

Энэ жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр эрчим хүчний системийн байгууллагуудад 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал гарч байна. Гарцаагүй нэмэхээс өөр аргагүй. Гэхдээ цар тахал, Орос, Украины асуудлаас шалтгаалсан дэлхийн макро савлагааны дараа орлого тогтворжоогүй үед нэмэхээс болгоомжилж байна. Нэгдүгээр сарын 1-нээс үнэ нэмэх асуудлаар Засгийн газарт танилцуулга хийсэн ч түр харзнахаар болсон” гэв.

Мөн түүнчлэн хагас коксжсон түлшний талаар “Одоо 31,7 тэрбум төгрөгөөр нийслэлийн бондоор 24500 тонн хагас кокс гэдэг бүтээгдэхүүн оруулж ирээд энэ өвөл арванхоёрдугаар сарын 15-ны хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан хотод туршилт хийнэ. Намайг сайд болохоос өмнө хагас коксыг түлшээр нь оруулж ирэхээр гэрээ хийсэн байсан. Нэг тонных нь үнэ 2 сая гаран төгрөг буюу хэт өндөр байсан тул би итгэл үнэмшилгүй байгаагаа хэлээд нэг жил хойшлуулсан. Угаартаж буй асуудал дээр бүх зүйлийг төр хариуцна гэж байхгүй, иргэн бас өөрийнхөө амь насны төлөө санаа тавих ёстой” гэдэг тайлбар өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Эдийн засаг

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлааЗасгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй юм байна. Дэвшилтэт технологи бүхий бүхээг, тоноглолуудтай, дуу чимээ бага тул зорчигчдод тухтай. Мөн 20 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай учраас Ази-Европыг холбосон ачааны урсгалыг нэмэгдүүлж жилд 10 мянган тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Уг хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нисэх бөгөөд АНУ, Сингапур, Австрали руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч AerCap ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн