НийгэмОнцлохЭдийн засаг

Б.Чойжилсүрэн: Сайжруулсан түлшний түүхий эд өөрчлөгдөөгүй тохиолдолд утааны асуудлаар дорвитой өөрчлөлт хийж чадахгүй

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нийслэлээс бонд гаргаж, хагас коксон бүтээгдэхүүнийг Улаанбаатарт оруулж ирж үйлдвэрлэх ажлын явцын талаар сэтгүүлчийн асуултад “Нийслэлийн бонд гаргах ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Нийслэлийн Засаг дарга ажлаа өгчихлөө. Хотын дараагийн дарга томилогдохоор энэ асуудал яригдах байх. Дахиад 7-10 хоног хойшлох юм бол хагас коксон бүтээгдэхүүн оруулж ирж, шахмал түлш үйлдвэрлэх ажил зогсоно. Сайжруулсан түлшний түүхий эд өөрчлөгдөөгүй тохиолдолд утааны асуудлаар дорвитой өөрчлөлт хийж чадахгүй. 2018 оноос хойш мидлингээр хийсэн түлш хэрэглэснээр утааны хэмжээ 2 дахин буурсан нь үнэн.  2018 онд 320 мянган тонн түлш хэрэглэж байсан. Харин өнгөрсөн жил 600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэсэн.  Түлшний хэмжээ хоёр дахин нэмэгдэхэд утааны хэмжээ яаж нэмэгдснийг та бүхэн харсан. Тэгэхээр одоо мидлингээр хийсэн түлш хэрэглээд утаанаас салахгүй гэдэг нь ойлгомжтой” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн