Дэд онцлохУлс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийнэ.

Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болон Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцон үг хэлж, хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэн.

Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч, түнш орнуудтай нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээврийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцох эрмэлзэлтэй байгааг нотолно.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилж, Сайд нарын танхимын дарга А.Жапаровтай хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч С.Жапаров, Парламентын дарга Т.Шакиев нарт бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно. Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд тус улсад хийж буй анхны айлчлал юм.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажиллах үеэр ОХУ, БНХАУ, Узбекистан Улсын Ерөнхий сайд нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

2 Comments

  1. Do youu mindd iif I quote a couple of your posts as long ass I providde credut aand sources bacck to your
    webpage? My blog iis inn thee very ssame area off intewrest ass yourss and mmy usees would definitely benefit from some of the informaation youu
    proviode here. Plerase leet me know if this okayy wirh you.
    Thhanks a lot!

  2. What’s up, after reading this remarkabke paragrap i amm alsao delighted too sharre mmy knowledge hedre with mates.

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн