Дэд онцлохУлс төр

Сонгуулийн бүсчилсэн тойргийг судалж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал, тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, 2024 оны сонгуулийн тойрог, мандаттай холбоотой асуудлаар санал солилцож, шийдэл гаргасан. Хоёрт, Эрчим хүчний сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарын мэдээллийг сонссон. Сонгуулийн тойрог бол Сонгуулийн тухай хуулиараа 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын тоо, сонгуулийн тов зэрэг асуудлаар УИХ тогтоол гаргадаг.  Одоо мөрдөж байгаа Сонгуулийн тухай хуулиар улсын хэмжээнд 76 гишүүний 76 мандаттай 29 тойрог байгаа. Бид нэг хэсэг 76 гишүүн 76 тойрогтой байсан.

Ирэх оны сонгуульд ямар тойргоор орох асуудал чухал учраас МАН-ын бүлэг хэлэлцлээ. Тиймээс бид улс эх орноо бодсон, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулж чадах сонгуулийн тогтолцоо хэрэгтэй байна. Хоёрт, хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангаж, олон төвтэй болох хэрэгтэй байна.

Гуравт, сонгуульд нөлөөлдөг нөлөөллүүдийг байхгүй болгох хэрэгтэй. Тухайлбал, нутаг ус, мөнгөний хүчин зүйл гэх мэт. Ийм том тойрог хэрэгтэй байна гэдэг үүднээс сонгуулийн бүсчилсэн тойрог болгох асуудлыг судалж, бусад намуудтай зөвшилцөж, саналыг нь авсны үндсэн дээр шийдэх нь зүйтэй. Энэ чиглэлийг намын болон УИХ-ын удирдлагуудад өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

3 Comments

  1. Shop authentic Marc Jacobs at unbeatable prices at the marc jacobs factory outlet online.

  2. I’m not sue wher you’re gettihg your information, but good
    topic. I nededs tto spend some ttime learning much mor oor understanding more.
    Thanks for wonderful information I was lookimg for tis innfo foor
    my mission.

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн