Дэд онцлохСпортЭнтертайнмент

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 41 орны 30.000 гаруй гүйгч оролцлоо

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой Улаанбаатар марафон 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 41 орны 30.000 гүйгч оролцсоныг албаны хүмүүс онцоллоо.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд: 9 жилийн өмнө бид марафоны тухай иргэд олон нийтэд сурталчилж, биеийн тамир, спортоор хичээллэхийг уриалж байсан бол энэ жилийн тухайд Улаанбаатар марафонд оролцохоор орон нутгаас зорьж иргэд хүрэлцэн иржээ. Үүнээс гадна 41 орны тамирчид оролцлоо. Энэ бол Улаанбаатар марафон ямар өргөн хүрээнд зохион байгуулагддаг болсныг харуулж байна.

“Хай пэй” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Санчирмаа: “Хай пэй” ХХК гурав дахь жилдээ НЗДТГ-тай хамтран Улаанбаатар марафоныг зохион байгуулж байна. Өнгөрсөн жилүүдэд дунджаар 12-13 мянган иргэд бүртгүүлж марафонд оролцдог байсан бол энэ жил 22 мянга гаруй тамирчид бүртгүүлж марафонд оролцлоо. Бид энэ удаагийн Улаанбаатар марафоныг зохион байгуулахдаа зөвхөн гүйлтийн тамирчдад зориулах биш хотын төвийг зорьж ирэх бусад иргэдэд зориулж цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Улаанбаатар марафоны үеэр төв талбайд хоолны өдөрлөг зохиогдсоноос гадна 50 гаруй спорт клубүүд оролцож үзүүлбэр үйлчилгээ үзүүлж хөгжмийн фестивалыг зохион байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

2 Comments

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн