Улс төр

Сонгогчдыг сонгуульд саналаа өгөх эсэхээр санал асуулга авч эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх зургадугаар сард явагдах УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар сонгууль хойшлуулах шаардлага үүсээгүй гэдгийг мэдэгдээд байгаа юм.  Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөх эсэхтэй холбоотой санал асуулга www.president.mn цахим хуудастаа нийтэлжээ.

Санал асуулгад “Дэлхий нийтийг түгшээсэн коронавируст цар тахлын үед та эрсдэлд орж УИХ-ын сонгуульд саналаа өгөх үү?” гэсэн асуулттай бөгөөд “Өгнө, өгөхгүй” гэсэн хоёр сонголттой аж.

Сануулахад Ерөнхийлөгч Х.Баттулга “Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорил хэмээн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрсөн “Covid19” вирусээр өнөөдрийн байдлаар 1.4 орчим сая хүн өвчилж, 80 мянга гаруй нь нас баржээ. Цар тахлын хөнөөлт аюул, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй ийм нөхцөлд “…Монголын улс төрийн намууд, улстөрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн” хэмээн дүгнээд эдийн засаг, санхүүгийн давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Иймд улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, түүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах санал гаргаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн