Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүүг томилжээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2020.04.09/ цахимаар хуралдах үеэр дээрх шийдвэр гаргасан байна.
Тэрбээр Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн, 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга зэрэг албыг хашиж байсан юм.
Тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Туваан намынхаа дэд дарга болжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0