ШуурхайЭдийн засаг

Ц.Даваасүрэн: Тавантолгойн цахилгаан станц барина

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Тавантолгойн ордод цахилгаан станц барих хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарах вэ?

-Засгийн газраас 2018 онд Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц барихаар  “Оюутолгой” компанитай гэрээ байгуулж байсан. Станцыг 1.1 тэрбум ам.долларын өртгөөр барина гэх саналыг тус компани гаргасан. Гэтэл  дэлхийн зах зээл дээр нэг мегабайт цахилгаан станц барих өртөг нэг сая евро байна. Өөрөөр хэлбэл, гурав дахин өндөр өртөгтэй болох гээд байгаа юм. Эргээд 34 хувьд өр болж, ногдол ашгийг ухраах нөхцөл үүсгэнэ. Тиймээс ийм өндөр өртөгтэй төсөл хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн. Ингэхдээ 400 мегабайтын цахилгаан станцыг Засгийн газрын хөрөнгөөр барихаар шийдвэрлэлээ. Анх Тавантолгой төсөлд нийт 17 сая ам.долларын хөрөнгө зарцуулж байсан. Үүний хүрээнд станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулчихсан байна. Энэ ажлын хэсэг манай яаманд харьяалагдаж байгаа. Үүндээ түшиглээд ажлаа эхлүүлнэ. 2024 онд станцаа ашиглалтад оруулахаар Засгийн газраас шийдвэр гаргалаа.  “Оюутолгой” компанийн санал болгож байгаа төслөөс 30 хувийн бага өртгөөр, цахилгааны үнэ 50 хувь хямд байхаар төлөвлөсөн. Станц ашиглалтад ороод таван жилийн дотор зардлаа нөхнө. 2019 оноос “Оюутолгой” компани Монгол Улсаас цахилгаанаа авах байсан ч аваагүй. 200 сая ам.долларыг жил бүр эрчим хүчний төлбөрт төлж байгаа. Энэ мөнгийг 2024 оноос эхлэн хэмнэх боломжтой болох юм. Бид “Эрдэнэс Тавантолгой” компанид түшиглэж санхүүжилтээ гаргахаар төлөвлөж байна. Тус компани ашигтай ажиллаж чадвал ногдол ашгаас санхүүжилт гаргах боломжтой. Харин хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл бонд гаргаж санхүүжүүлнэ. Энэ маш ашигтай төсөл.

-2024 онд станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж байна. Станцын барилгын ажлыг хэзээ эхлүүлэх бол?

-Маргаашнаас (өнөөдрөөс) эхлээд бид зохион байгуулалтын арга хэмжээгээ авч эхэлнэ. Төслийн нэгж, техник эдийн засгийн үндэслэл бэлэн байгаа.

-“Оюутолгой” компани энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагчидтай маргааш (өнөөдөр) уулзаж Засгийн газрын шийдвэрийг танилцуулна.

-Цахилгаан станц барихад MCS групп консорциум болж орно гэж байсан. Энэ шийдвэр хэвээрээ юү?

-Төрийн санхүүжилтээр хийх учраас консорциум орохгүй. Тавантолгойн станц байгуулах гэрээний хүрээнд “Оюутолгой” компани  концессын эрх авсан компанитай хамтарч хэрэгжүүлэхээр заасан. Харамсалтай нь харилцан ойлголцолд хүрээгүй учир хэрэгжүүлэх боломжгүй болсон.

-“Эгийн гол”, “Эрдэнэбүрэн” зэрэг бусад цахилгаан станцын ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Эгийн голын цахилгаан станцыг барихад ОХУ Байгаль нууртай холбоотой экологийн асуудал үүссэн. Иймд экологийн нөлөөллийн судалгааны ажлыг Франц Улсын компани хийхээр болсон. Хоёр жил орчим судална гэсэн. Хэрэв экологийн нөлөөлөлгүй гэж үзвэл цахилгаан станц барих боломж бүрдэнэ.  Гэхдээ Олон улсын усны тухай конвенцоор бид усны нөөцийнхөө 10 хувийг ашиглах боломжтой. Бид зөвхөн урсац дээр станц барихаас гадна усан цэнэгт станц буюу усны 10 хувийг уулын оройд татаж буцаагаад буулгах 100-200 мегабайтын станцыг Эгийн гол дээр барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байна. Харин Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц коронавирусийн халдвартай холбоотой түр зогссон. Хятад Улсаас техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэн хүлээж авах судалгааны баг гаргасан. Техник, эдийн засгийн үндэслэлийг Хятадын тал хүлээн зөвшөөрвөл санхүүжилтийг шийдэж тендер зарлана. Гүйцэтгэгч компани сонгох ажлыг оны эхний хагаст багтаан шийдэх байсан ч хөл хорионоос болоод шийдэж чадсангүй. Ер нь коронавирусийн халдвар томоохон бүтээн байгуулалтын ажилд сөрөг нөлөө үзүүлж байна. Манайхан гаднын  ажилчид оруулж ирэхийг эсэргүүцсэн. Тэгэхээр инженер техникийн ажилтнууд орж ирэхгүй болчихоод байна.

-“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэх асуудал юу болсон бэ. Мөн Арбитр дээрх маргаан шийдэгдсэн үү?

-ТУЗ-ийн гишүүдийг солих эсэх асуудлыг ажлын хэсэг дээр ярьсан. Судалгааны шатанд явж байгаа болов уу. Арбитрын асуудал нь татвартай холбоотой учир энэ талаар би сайн мэдээлэлгүй байна. Сангийн сайд энэ асуудлыг хариуцаад, Хууль зүй, дотоод хэргийн яам мөн оролцож байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

1 Comment

  1. Наша команда искусных исполнителей находится в готовности предложить вам новаторские подходы, которые не только обеспечат устойчивую протекцию от прохлады, но и дарят вашему домашнему пространству оригинальный вид.
    Мы функционируем с последовательными средствами, гарантируя долгосрочный срок службы использования и прекрасные решения. Изолирование облицовки – это не только сокращение расходов на обогреве, но и заботливость о экологии. Энергосберегающие методы, какие мы осуществляем, способствуют не только дому, но и сохранению природных богатств.
    Самое главное: [url=https://ppu-prof.ru/]Утепление и штукатурка фасада цена за квадратный[/url] у нас стартует всего от 1250 рублей за квадратный метр! Это доступное решение, которое превратит ваш хаус в реальный тепличный район с минимальными тратами.
    Наши труды – это не лишь изоляция, это постройка помещения, в где все элемент отражает ваш собственный моду. Мы примем все все твои потребности, чтобы сделать ваш дом еще дополнительно удобным и привлекательным.
    Подробнее на [url=https://ppu-prof.ru/]https://ppu-prof.ru[/url]
    Не откладывайте заботу о своем обители на потом! Обращайтесь к экспертам, и мы сделаем ваш дворец не только теплым, но и по последней моде. Заинтересовались? Подробнее о наших работах вы можете узнать на официальном сайте. Добро пожаловать в пространство благополучия и качественного исполнения.

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн