Улс төр

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль хар хайрцагны бодлогыг зохицуулна гэлээ

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын гишүүн өчигдөр УИХ-д дарга Г.Занданшатарт өргөн барилаа.  Уг хууль нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж шинэчлэгдэх аж. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Шинэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төрийн хар хайрцагны бодлоготой байх ёстой. Энэ хар хайрцагны бодлогыг зохицуулах гол хууль нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль юм. Иймд өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” бодлогын бичиг баримттай уялдуулан уг хуулийн төслийг боловсрууллаа. Хууль батлагдсанаар ямар ч нам, эвсэл засгийн эрхийг авсан, энэ бодлогын баримт бичгийг өөрчлөхгүй, хэрэгжүүлээд явна. Учир нь хуулийн төслийг Үндсэн хуультай нийцүүлэн батлах учир хариуцлагыг чангатгах юм” гэлээ.

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулахад тавигдах шаардлага, зарчмыг сайжруулснаар судалгаанд суурилсан бодлогын баримт бичиг гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн