Улс төрШуурхай

“Эх оронч сонголт хийж бна”, “Цар тахал солонгосчуудыг мохоож чадсангүй

Бүгд Найрамдах Солонгос Улсад Үндэсний Ассемблэйн 21 дэх удаагийн сонгууль болж байгаа бөгөөд сонгуулийн ирц маш өндөр байна.

Санал хураалт 06.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд 13.00 цагийн байдлаар 52 хувийн ирцтэй байгаа юм.

Гэртээ тусгаарлагдсан иргэдийн хувьд 18.00 цагаас хойш санал өгөх боломжтой. Гэрээсээ (тусгаарлалтаас) гарах зөвшөөрөгдсөн цаг нь 17.20-19.00 ба 18.00 цагаас өмнө санал хураалтын байранд ирж тусгай бүртгэлд хамрагдсан тохиолдолд л санал өгөх боломжтой юм байна.

Харин халдвартай өвчтөнүүдийн хувьд “оршин суух хаягаар өгөх санал хураалт”-ын бүртгэлд урьдчилан хамрагдаж бүртгүүлсэн тохиолдолд шуудангаар санал өгөх боломжтой юм. Энэ санал хураалтын бүртгэл 3 дугаар сарын 24-28-ны хооронд үргэлжилсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн