Улс төр

Орон нутгийн сонгуульд “New image cast” төхөөрөмж ашиглахаар болжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай хуулийн төслийг баталлаа.

Хуулийн төсөлд 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтад 2016 оны сонгуулиар ашигласан “New image cast” төхөөрөмж хэрэглэхээр тусгажээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргажээ.

Ийнхүү тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолыг батлахыг дэмжлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн