Дэд онцлохУлс төр

Д.Тогтохсүрэн: Сонгуулийн дараа шинээр бүрдэх Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу байгуулагдана гэсэн үг

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас үйлчилж эхэлснээр Засгийн газар огцорно, огцрохгүй гэх маргаан улс төрийн хүрээнд гарах боллоо. Тухайн үед та  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсэгт нь ажилласны хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон асуудлыг салбарын хууль нь шинэчлэгдсэний дараагаас эхэлж мөрдөнө” гэж заасан. Одоо хаврын чуулганаар хэлэлцэх 17 асуудлын дотор нэн тэргүүнд хэлэлцэх ёстой гурван асуудал бий.

Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Засгийн газрын тухай хуулийн төслөөр Ерөнхий сайд, танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг нарийвчлан тодорхой зааж өгөх юм. Энэ удаагийн Засгийн газрын гишүүд бүгд УИХ-ын гишүүн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд өөрөө түүний танхимын дөрөв хүртэл гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохоор хуульчлаад байгаа юм. Тэгэхээр үүнтэй холбоотой процессын асуудлуудыг Засгийн газрын хуулиар шийдэх ёстой. Тавдугаар сарын 25-ны өдрөөс өмнө энэ хуулийг батална. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа шинээр бүрдэх Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийнхөө дагуу байгуулагдана гэсэн үг.

Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх нь цаг хугацааны хувьд оройтохгүй юу?

-Оройтохгүй. Өнөөдрийн нөхцөл байдлаар явбал УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 24-нд болно. Долдугаар сарын 1-нээс шинэ парламент бүрдэхэд наана нь эрхзүйн орчныг  бүрдүүлсэн байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн