Дэд онцлохУлс төр

Санал авах байрыг ариутгахад 2.4 тэрбум төгрөг зарцуулна

Манай улс дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын үед УИХ-ын ээлжит сонгуулиа явуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо, Улсын онцгой комисс хамтран ажлын хэсэг гаргаж, “Түр журам”-ын төсөл боловсруулжээ.

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үед коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг найман зүйл 50 заалттайгаар боловсруулаад байгаа аж.

Журамд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа мөрдөх халдвар хамгааллын дэглэм,  хугацаа зэргийг тусгасан байна. Улсын онцгой комисс уг журмыг баталсны дараа олон нийтэд танилцуулах аж.

Харин Засгийн газраас сонгуулийн явцад цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг баталлаа.  Зардалд нийт хоёр тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн байна.

Мөн өчигдөр намуудын нэр дэвшигчдийг СЕХ-ноос бүртгэсэн талаарх мэдээллийг өгчээ. Одоогоор бичиг баримтын зөрчилтэй нэр дэвшигч байхгүй учир бүгдийг нь баталгаажуулсан гэх мэдээлэл байна. СЕХ нэр дэвшигчдийн үнэмлэхийг ирэх сарын 2-нд гардуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн