ОнцлохУлс төр

МАН-ын нэр дэвшигчдийг шинжихүй

Сонгууль гэх сунгаа эхэлж, төрийн эрх барих дээд байгууллагад өрсөлдөгчид намын даргаасаа захиас, даалгавраа авч, кампанит ажлаа эхлүүлээд байгаа ч сонгогчид нэр цэвэр, боловсрол мэдлэгтэй хүмүүсийг сонгох хандлагатай байна. Нэг ёсондоо, энэ удаагийн сонгуулиар ард түмэн бодлогын түвшинд асуудал ярьдаг боловсролтой хүнээр  өөрсдийгөө төрд төлөөлүүлэхийг хүсэн хүлээж буй.

Тэгвэл эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх холын замд хорших багийнхнаа сонгохдоо нэн тэргүүнд ёс зүйг шалгуур болгожээ. Сонгогчдынхоо өмнө худал хэлдэггүй, эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролоор түүчээлэх шаардлага тавьж,  гурван зарчим баримталсан нь доорх статистикаас харагдаж буй юм. Тухайлбал, МАН-аас нэр дэвшигчдийн 50 хувь нь анх удаа хууль тогтоох байгууллагын сунгаанд өрсөлдөж байна. Тус нам нэр дэвшигчдийг тодруулахдаа залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг багтаасан бөгөөд  эдний 34.2 хувь нь 45-49, 40-44, 55-60 насныхан 17.1 хувь,  50-54 насныхан 14.5 хувийг эзэлж байгаа аж. Эмэгтэйчүүд  харин  21.1 хувийг эзэлжээ.

Мөн МАН-ын нэр дэвшүүлэлтийн онцлох нэг зарчим нь  элдэв асуудалд холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэх амлалтдаа хүрч, 2016-2020 оны УИХ-д МАН-аас сонгогдон ажилласан гишүүдээс 20-ийг нь нэр дэвшүүлээгүй юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, О.Содбилэг, М.Билэгт, Ч.Улаан, Н.Оюундарь, А.Сүхбат нар энэ удаа нэр дэвшилгүй, намынхаа арын албанд ажиллах аж.

Тэднийг энэ удаагийн сонгуульд ийн өнжөөсөн нь шинэ, залуу дүр төрхийг улс төрд оруулах орон зайг гаргах зорилготойгоос  гадна олон нийтийн дунд явуулсан рейтинг тогтоох судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр аж. Харин оронд нь салбар бүрийн дуу хоолойг төрд илэрхийлж чадах, мэдлэг боловсролтой  шинэ залуу үеийг оруулж ирэх бодлого баримталжээ.  Улс төрд олон жил явсан, нийгэмд эерэг дүр байж чадахаа больсон, эсвэл ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон гэх улстөрчдийн оронд өөрийн эзэмшсэн мэргэжил, салбарын хүчтэй дуу хоолой болж, нийгмийн хүлээлтэд нийцэн ажиллаж чадна гэж үзсэн хүмүүсийг дэвшүүлээд байгаа нь энэ.

Энэ хүлээлтэд нийцэх хүмүүсийн тухайд жишээлбэл, гавьяат эмч Ж.Чинбүрэн. Түүний нэрийн өмнө “хавдрын”  гэх тодотгол заавал бичигддэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад   тэргүүлж байгаа хавдрын өвчлөлтэй  тэмцэх төрийн бодлогын асуудалд салбарын шилдэг мэргэжилтнийг оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа нь давуу тал. Тэрбээр энэ удаа Баянзүрх дүүргээс намаасаа итгэл хүлээн өрсөлдөж байна.

Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх цаг нь ирсэн. Тэр дундаа  зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр байдаг манай улсад  банк, санхүүгийн салбарын  реформ хийж,  төрийн бодлогын хэмжээнд авч үзэх учиртай. Энэ тухайд төрд хүчтэй  дуу хоолой болж чадахуйц  өндөр боловсролтой,  практик туршлагатай хүнээр МАН Г.Амартүвшинг нэрлэлээ. Тэрбээр энэ удаа УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нартай хоршин Хан-Уулд өрсөлдөж буй юм.

Дараагийн хүн Г.Дамдинням. Уул уурхайгаас бүрэн хараат шахуу манай улсын хувьд энэ чиглэлийн мэргэжилтэн, тэр дундаа  дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн  залуу үеийн төлөөлөл төрд байх нь зайлшгүй шаардлага болсон. Тийм ч учраас уул уурхайн бодлогын судалгааны хүнийг төрд оруулахаар Дархан-Уул аймагт нэр дэвших эрх  олгоод байна.

Удаах бүлэгт эмэгтэйчүүд. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн хэрэгцээ, шаардлага, хүсэлт болсон энэ үед дэлхийн чиг хандлага төдийгүй хуульд байдаг ч “амьгүй” явсаар ирсэн заалтыг амилуулсан нь МАН нэр дэвшигчдийнхээ 20 гаруй хувийг буюу 16 эмэгтэйг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлсэн явдал.

Эмэгтэйчүүд төрд олноороо гарах нь нийгэмд тулгамдсан, бугшсан, төдийлөн үр дүнд хүрдэггүй ужгирсан асуудлуудыг шийдэх тухайд гарц болдог жишигтэй. Эрүүл мэнд, боловсрол, хүчирхийлэл, хүүхэд хамгаалал  зэрэг  өрх гэр, хүн бүрийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн бодлогоор энэ хэсэгт анхаарал хандуулахын тулд  дуу хоолой нь эмэгтэйчүүд байна гэж Ардын нам үзжээ. Сонгуульд багаа авч хөтөлгөө морьтой явна гэдэг асар их үүрэг, хариуцлага. Ард түмнийхээ, журмын нөхдийнхөө өмнө хүлээсэн энэ хариуцлагыг юугаар ч үнэлэх, жинлэх аргагүй учраас МАН-ын удирдлагууд ийн боловсрол, мэдлэг, чадвар, ёс зүйг чухалчилсан байна.

Тус нам эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй, эдийн засаг, инженер инноваци, цэрэг арми, хөдөө аж ахуй зэрэг салбар салбарын манлайлагчдаас багаа бүрдүүлж, шинэ өнгө төрх, дуу хоолой болон эв санал, эрч хүчээ нэгтгэсэн нь энэ. “Байлдагчаас генерал, асрагчаас гавьяат эмч, Харвард, Йэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийг төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхэн, шилдэг сэхээтэн бүсгүйчүүдээ ард түмний төлөөлөл болгон илгээж буйгаас харахад Ардын нам нэр дэвшүүлэлтдээ тун хариуцлагатай ханджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

17 Comments

  1. Hi! I could have sworn I’ve been to this blog before but
    after checking through some of the post I realized it’s new to
    me. Nonetheless, I’m definitely happy I found it
    and I’ll be book-marking and checking back frequently!

  2. Amazing! Its genuinely awesome piece of writing, I have got much clear idea concerning from
    this article.

  3. The ongoing discussions around architecture and sustainability in the US are crucial right now, especially as we face mounting environmental challenges https://delta-wiki.win/index.php/How

  4. 1. Look, living in Brisbane, I thought I had found a reliable tradie for my kitchen reno—wasn’t the case. Started off well, but then the “hidden fees” rolled in like a storm I didn’t see coming. Quote was way below the final bill https://ace-wiki.win/index.php/Cost_of_an_Electrical_Safety_Inspection_in_Brisbane:_What_You_Need_to_Know

  5. Kijk, ik zit zelf al een tijdje in CRUKS en het is best zwaar om niet te kunnen gokken https://sierra-wiki.win/index.php/Is_het_slim_om_een_vrijwillige_CRUKS-registratie_te_doen%3F

  6. Kijk, ik snap dat no deposit bonussen aantrekkelijk zijn, maar eerlijk is eerlijk: die 30x wagering maakt het vaak bijna onmogelijk om iets uit te cashen https://wiki-wire.win/index.php/Welke_Spellen_Kan_Ik_Spelen_met_Gratis_Spins%3F

  7. 1. Man, the health insurance game for small businesses feels rigged sometimes. Every year the premiums go up and the coverage seems to get worse tax deductible health insurance

  8. Một nhà cái đáng tin cậy như mmlive giúp tôi có những trải nghiệm tốt nhất!

  9. Your website seems like a valuable resource for those seeking advice from Auto accident attorneys . Los Angeles personal injury lawyers play a crucial role in advocating for justice and fairness.

  10. This is my first time pay a visit at here and i am in fact pleassant to read everthing at
    alone place.

  11. Solid info on umbrella policies. I added one after reviewing options at insurance agency .

  12. Love that many Vancouver WA chiropractors use holistic approaches. I came across instruction by the use of Chiropractor company .

  13. Với những ai yêu thích slot game thì không nên bỏ qua những trò chơi tại Alo88 đâu nhé! alo88

  14. Highly descriptive post, I loved that a lot. Will there be a part 2?

  15. Look, I run a small shop, and joining our local trade association actually got us way better health insurance rates. Also, consider an HRA—it helped us offer decent coverage without killing our budget https://raindrop.io/xippuscgea/bookmarks-63428476

  16. 1. Look, as a small business owner, the health insurance scene drives me nuts. Every year, premiums go up, and the coverage options don’t really get better. I’m stuck between picking a plan that’s way too expensive or one that barely covers anything https://raindrop.io/timandxkeq/bookmarks-63428390

  17. From legal advice to case representation, having a reliable team of Los Angeles personal injury lawyers makes all the difference. If you’re looking for reputable professionals to support your legal needs, be sure to check out Malpractice attorneys !

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн