НийгэмШуурхай

У.Хүрэлсүх: “Чингис хаан” хаадын музей монголчуудын бахархал, дэлхийд сурталчлах өв соёлын төв байх ёстой

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар “Чингис хаан” хаадын музейн барилгын ажлын явцтай танилцаж, төслийн гүйцэтгэлийг шалгаж, хяналтын ажилчдаас мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгавар өглөө.

Засгийн газраас “Чингис хаан” хаадын музей байгуулахаар 2019 оны долдугаар сард шийдвэрлэж, өнгөрсөн сарын 2-ны өдөр барилгын ажлыг нь эхлүүлсэн. Хоёр сар орчмын хугацаанд барилгын суурийн давхрын хэсгийг бүрэн дуусгаж, нэгдүгээр давхрын цутгалтыг хийж эхэлсэн байна. Угсралтын ажлыг “Билгүүн Монгол констракшн” компани хоёр ээлжээр 170 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байгаа аж. Төлөвлөсөн хугацааны дагуу ирэх арванхоёрдугаар сард тус барилгыг хүлээлгэн өгөх боломжтой гэдгээ төслийн удирдагч хэлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд “Билгүүн Монгол констракшн” компанийн нийт ажилчдад талархаж буйгаа илэрхийлээд, “Чингис хаан” хаадын музей монголчуудын бахархал, дэлхийд сурталчлах өв соёлын төв байх ёстой юм. Монгол Улсын Засгийн газар урлаг, түүх, соёлын салбарын хөгжилдөө тусгайлан анхаарлаа хандуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Музей, дуурь, драм, номын сангийн барилгуудаа шинэчлэх, засварлах, өргөтгөх зэргээр цогц арга хэмжээ авч байна. Та бүхэн энэ томоохон зорилтод гар бие оролцож,  их хааныхаа нэрээр нэрийдэж, Улс Монголынхоо хөгжлийн үе шат, хаадынхаа түүхийг харуулсан музейн барилгыг босголцож байгаа нь нэг талаас үүрэг, нөгөө талаас бахархал юм шүү. Гүйцэтгэлээс нь харахад төлөвлөсөн хугацаандаа музейн барилгыг хүлээлгэн өгч чадна гэж итгэж байна” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн