Дэд онцлохУлс төр

Тусгаарлах байранд байгаа иргэд санал өгөхгүй

Ердөө хориод хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш найм дахь парламентын сонгуулиа хийж байгаа нь энэ. Гэвч энэ үед дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн цар тахал сонгууль явуулахдаа журам, дүрэм мөрдөх хэрэгцээ шаардлагыг бий болгов.

Тухайлбал, нэр дэвшигчид уулзалт хурал хийхдээ мөрдөх журмыг Улсын Онцгой комиссоос гаргахаар боллоо. Олон хүнийг нэг дор байлгахгүй, маск, гар ариутгагч хэрэглэх, хоорондоо 1.5 метрийн зайнаас харилцах гээд бид шинэ тутам ажлыг хэм хэмжээ болгон ээлжит сонгуулиар мөрдөх нь ээ. Дээрээс нь манай улс зургадугаар сард гадаадын улс орноос 2000 гаруй иргэнээ татаж авахаар төлөвлөжээ. Хэдийгээр цар тахлыг манайх дотооддоо алдаагүй ч сонор сэрэмжтэй, хянамтгай байхыг цаг үе нэхэж байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг энэ талаар “Казахстан улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 1097 иргэнээс 170 орчмыг нь авах ажлыг энэ сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн зургадугаар сарын 11-нд Япон улсаас иргэдээ татаж авахаар бэлтгэл хангаад байна. Япон улс руу хамгийн сүүлд дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоц нисч байсан. Тэнд 1448 иргэн хүсэлтээ гаргасан, хичээл сургууль нь тарсан оюутнуудаас 200 орчмыг авч ирнэ. Дараа нь зургадугаар сарын 15-нд Энэтхэгийн баруун урд байрлах Гоа мужаас ламхай нарыг татан авахаар төлөвлөлөө. Энэ хугацаанд хийх нислэгийн зөвшөөрлийг бүрэн авч дуусаагүй байгаа учраас өөрчлөгдөх магадлалтай. Уг нислэгийн дараа зургадугаар сарын 17-нд БНСУ-ын Сөүл хот руу зөвхөн транзит зорчигч авах нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Дахин зургадугаар сарын 18-нд БНСУ дахь иргэдээ татан авна. Бид ирэх сард тусгай үүргийн найман нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөсөн” гэв.

Нэг ёсондоо, УИХ-ын ээлжит сонгууль боллоо гээд гадаадаас иргэдээ татах ажлыг зогсоохгүй. Сонгуулийн ерөнхий хороотой урьдчилан тохирч, тусгаарлах байранд байгаа иргэд санал өгөх боломжгүй. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон зарим эрхийг хязгаарлах зохицуулалт тусгажээ. Энэ сард гадаадаас ирэх нислэгээр сонгуулийн насны 1000 орчим иргэн ойролцоогоор ирэх аж. Гэхдээ нэрсийг эцэслээгүй байгааг албаныхан хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн