УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ. Улс төрийн нам, эвсэл, бие даагчид өнөөдөр СЕХ-ноос албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сурталчилгаа эхэлж буй юм.
Тухайлбал, СЕХ өглөө 08.00 цагаас 18.00 цаг хүртэл 121 бие даагчийн үнэмлэхийг олгох бол 09.00 цагаас эхлэн 30, 30 минутын зайтай улс төрийн нам, эвсэлд үнэмлэх олгох ажлыг зохион байгуулах аж.
Ардчилсан намын нэр дэвшигчид 12.30 цагаас үнэмлэхээ гардаж авсны дараа, 13.00 цагаас сурталчилгааны нээлтээ хийнэ гэсэн зар тараасан бол хамгийн анхны нээлтийг “Зөв хүн электорат” эвсэл болон, “ШИНЭ” эвсэл тус тус сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтээ хийж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0