Дэд онцлохУлс төр

Саналын хуудсыг таван хувийн нөөцтэй хэвлэнэ

УИХ-ын ээлжит сонгуулийн саналын хуудас хэвлэх ажлыг эхлүүлээд буй.

Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 169 дүгээр тогтоолоор саналын хуудас хэвлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, хэвлүүлэх, хүргэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүд байгуулсан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хорооны гишүүд, ажилтнууд багтаж байгаа аж.

Саналын хуудас хэвлэх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгоход хэд хэдэн шалгуур тавьдаг байна. Тодруулбал,   хугацааны өмнө аж ахуйн нэгжүүдэд урилга илгээн хэвлэх үйлдвэрийн хүчин чадал, стандарт, зай талбай, аюулгүй ажиллагаа, хамгаалалт, хадгалалтын асуудлуудад тодорхой шалгуур тавьж мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж, сертификат олгодог. Энэ дагуу ажлын хэсэг дүгнэлтээ Хорооны хуралдаанд танилцуулж “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Таван богд менежмент” ХХК-д саналын хуудсыг хэвлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлэх саналын хуудасны тоог баталдаг. Энэ удаад сонгогчдын нэрийн жагсаалтад 2.132.239 сонгогч бүртгэгдсэн бөгөөд саналын хуудсыг таван хувийн нөөцтэй хэвлүүлж байгаа аж.

Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчид саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг ажиглах юм. Түүнчлэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх УОК-оос өгсөн зөвлөмжийг баримтлан ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооноос сануулжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

1 Comment

  1. Fantastic read! 🌟 Your insights on [topic] have absolutely opened my eyes in ways I hadn’t anticipated. I’ve been following discussions on this topic for a while, but your perspective is distinctly insightful. The way you’ve woven all the information with real-world examples is utterly impressive. 🧠💫 Your narrative abilities are exceptional, and the examples you offered were both enlightening and engaging. It’s rare to encounter a piece that educates but also engages, and you’ve nailed it! I’m particularly intrigued by your point about Idea. It’s given me plenty to think about and has sparked a curiosity I’m anxious to explore further. Keep up the fantastic work! I can’t wait to see what topic you explore next. Your blog is a treasure trove of insights. 🚀📚

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн