Дэд онцлох

Иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд АНУ-аас 8.4 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлнэ

АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн Азийн сантай хамтран, “Залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэхээр болжээ. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжих юм.

Тус хөтөлбөр залуучууд, эмэгтэйчүүдийн  улс төрийн оролцоог нэмэгдүүлж, сонгуулийн боловсрол олгоход чиглэсэн байна.  Хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд нийт гурван сая ам.доллар буюу 8.4 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.

Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески “Бид монголд залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Цаашид тэднийг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэх төлөвлөгөөтэй. Энэ ажлын хамгийн чухал нь сонгогчдын боловсролын асуудал. Төслийн хүрээнд сонгогчдын боловсролд анхаарч, улс төрийн үйл явцыг нийгмийн бүх давхаргад хүртээмжтэй байхаар  зохион байгуулна. Үүнийхээ үр дүнг Монгол Улсын Засгийн газарт танилцуулна” хэмээлээ.

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн Зориг сантай хамтран явуулсан цахим судалгаагаар монгол залуучуудын улс төрийн талаарх мэдлэг харьцангуй дээшилсэн гэх  дүн гарчээ. Өмнө нь залуучуудын олонх нь улс төр сонирхдоггүй, сонгуульд оролцох идэвх сул  байсан гэдгийг тус байгууллагын төлөөллүүд онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн